Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй, +32 градус дулаан байна
Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: 23-27-нд ихэнх нутгаар үргэлжлэн хална.
2026 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +23…+28 градус, Алтайн өвөр говиор +37…+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. +30...+32 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +29...+31 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +26...+28 градус дулаан байна.
5 цагт Улаанбаатар: +14 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт буурна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм халуунд гадаа ажилладаг хүмүүс л хамгийн хэцүү шүү Ус сайн ууж, наранд удаан битгий байгаарай
+32 хэм гэдэг чинь ёстой зуны халуун байна даа Орой нь арай сэрүүсээсэй
Boroo orohgui gedeg saihan ch haluun ni heterhii bna shuu
Өдөр гадагшаа гарах бол малгай, нарны тосоо мартав аа Халуунд амархан сульддаг
Ub-d boroo bhgui yum bn Harin haluun ni ih l changa sanagdah ni
Сүүлийн хэд хоног үнэхээр халуун байна Хүүхэд хөгшиддөө илүү анхаараарай
+32 хэмд машин дотор хүүхэд, амьтан ганцааранг нь үлдээж болохгүй шүү
Terelj orчим arai seruun yum bn amrahad goy tsag agaartai yum
Өдрийн халуунд биш өглөө орой ажлаа амжуулах нь зөв санагдаж байна
Tsag agaariin medeegee dagaj ayalalaa tuluvluh ni hamgiin zuv
Бороогүй өдөр ч салхи ширүүсч магадгүй гэсэн байна Болгоомжтой байгаарай
Өнөөдөр сүүдэр бараадаж, ус сайн уух хамгийн чухал өдөр байх нь
Нарны шууд тусгалд удаан байхгүй байх хэрэгтэй юм байна
Ихэнх нутгаар халж байгаа болохоор малчид ч бас сэрэмжтэй байх хэрэгтэй
Халуун өдрүүд үргэлжилнэ гэсэн болохоор хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ анхаараарай
Ийм халуунд бага насны хүүхдүүдээ усанд сайн оруулж сэрүүцүүлээрэй