Орон нутаг

ЗӨСҮТ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон 12 хүнийг тусгаарласан

Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлүүлж байгаа билээ. Уг асуудлын талаар Ховд аймгийн ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал мэдээлэл өглөө.

Тодруулбал, Сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтал болсон 12 хүнийг бүрэн тогтоож, тусгаарлан эмчилгээ хийж эхэлсэн. Одоогийн байдлаар Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр эерэг гарсан.  Баталгаажуулах, нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. 

Тиймээс аялал зугаалгаар явж буй иргэд маань тарвага, туулай, ан амьтан агнахгүй байхыг мэдэгдэж байна. Баян-Өлгий, Ховд аймаг тарваган тахлын маш өндөр эрсдэлтэй бүс нутагт тооцогддог. Сүүлийн таван жилд Ховд аймагт тарваган тахлын долоон тохиолдол бүртгэгдэж хоёр иргэн нас барсан" гэсэн мэдээллийг өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button