НИЙГЭМНийгэм мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зам хаана. Засварын ажлын үеэр 1 километр хэсгийн хүйтнээр зорох болон асфальт бетон хучилт авах ажлыг гүйцэтгэх тул өнөөдөр орой буюу долоодугаар сарын 24-ний 23:00 цагаас Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-ны өдөр 06:00 цагт нээнэ.
Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийг 2026-2028 онд гүйцэтгэх бөгөөд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс ₮6.3 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөр болон замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулийн орлогоос бүрддэг байна.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.