Оршуулгын газрыг цэгцлэх өргөдөлд 44,000 иргэн гарын үсэг зуржээ
Иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг Dparliament.mn дээр иргэн Д.Гансаруул Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэл хийх гарын үсэг цуглуулах өргөдөл санаачилжээ. Одоогоор тус өргөдөлд 44,000 иргэн гарын үсэг зурсан байна.
Тус өргөдөлд наймдугаар сарын 14-ны 10:00 цаг хүртэл санал авах юм байна. Хэрэв 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх юм.
Өргөдөл санаачилсан иргэн "Монгол Улсад оршуулгын үйл ажиллагаа, оршуулгын газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, менежментийг зохицуулсан бие даасан хууль байхгүй бөгөөд асуудлыг салангид хууль, журам, орон нутгийн шийдвэрээр зохицуулж байна. Энэ нь орон нутаг бүр өөр өөр зохицуулалт хэрэглэх, эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэх, иргэдийн хооронд маргаан гарах шалтгаан болж байна. Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын тэлэлт, хүн амын өсөлт, газар ашиглалтын өөрчлөлтөөс шалтгаалан оршуулгын газрын байршил, хэмжээ, ашиглалтын асуудал улам бүр тулгамдсан асуудал болж байна. Мөн зөвшөөрөлгүй оршуулга хийх, төлөвлөгдөөгүй газарт бунхан, хашаа байгуулах, хуучин оршуулгын газрыг цэгцлэх боломжгүй байх зэрэг асуудал гарсаар байна" гэжээ.
Иргэн та дэмжиж гарын үсэг зурахыг хүсвэл доор холбоосоор орно уу:
https://petition.parliament.mn/Detail?id=f6313b10-5181-4dbe-9fb8-39f4a82fb28a
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ зураг дээрх хот суурин шиг юм чинь оршуулгын газар юмуу ?!
Ёстой балайрч өгдөг пизданууд бна ш дэ, энэ муусайн хасагууд чинь, хөөе !!!
Хуультай, хуульгүй нураан устгацгаая аа !