НИЙГЭМНийгэм мэдээ

Геологийн төв лабораторийн уулзварын авто замыг хаана

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар орчимд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсэгт инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, авто замыг өргөтгөх, шинэчлэх барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэхтэй холбогдуулан маргааш буюу долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 16-ний өдөр хүртэл тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлах аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд замын хөдөлгөөний түр зохицуулалт, замын тэмдэг, тэмдэглэгээг чанд мөрдөж, хөдөлгөөнд саад учруулахгүйгээр өөр чиглэлийн авто замыг сонгон зорчихыг зөвлөж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button