Өнөөдөр Улаанбаатар хотод бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар үргэлжлэн хална.
07-р сарын 24-ний 20 цагаас 07-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +38…+43 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +32...+37 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +17...+19 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +32...+34 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +30...+32 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халуун бага ч гэсэн саарах нь дээ, орой гадуур гарах бол шүхрээ мартав аа
Boroo oroh ni saihan ch ayanga tsahilgaantai gedgiig ni anhaarah heregtei
+33 хүрэх юм байна, өдөр халуун хэвээрээ болох нь дээ
Shunu boroo orood agaariin toos bagasval saihan l bn
Орой машин барих хүмүүс замын нөхцөлөө сайн анхаараарай
Hotiin agaar jaahan ch gesen tseversheh bh gej naidaj bn
Орой машин барих хүмүүс замын нөхцөлөө сайн анхаараарай
Орой машин барих хүмүүс замын нөхцөлөө сайн анхаараарай
Hotiin agaar jaahan ch gesen tseversheh bh gej naidaj bn
Багахан бороо ч халууныг жаахан намжаагаасай
Shuhree avaad garahad iluudehgui odor yum bn
Дуу цахилгаантай гэсэн болохоор ууланд аялж байгаа хүмүүс болгоомжтой байгаарай
Дуу цахилгаантай гэсэн болохоор ууланд аялж байгаа хүмүүс болгоомжтой байгаарай
Boroo orson ch udur ni dahin haluun l baih yum bn
Усархаг бороо орох бүсийн иргэд сэрэмжтэй байхад илүүдэхгүй