НИЙГЭМНийгэм мэдээ

Засгийн газрын шийдвэрийн дагуу хойшлогдохоор болсон томоохон баяр наадмууд

Засгийн газраас өнгөрсөн мягмарт гарагт шүлхийн өвчлөлийн улмаас баяр наадам нь хойшилсон Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймгийг наймдугаар сарын 1-ний өдрөөр баяр наадмын үйл ажиллагааг тасалбар болгох шийд гарсан. Энэхүү улс төрийн шийдвэр нь тухайн наадам, фестивальд оролцох гэж эртнээс бэлдсэн малчид, ААН-үүдэд багагүй чирэгдэл болж буй. Ялангуяа, зуны дэлгэр цагт наадам үзэж нүд, сэтгэлээ баясгахын зэрэгцээ айраг, цагаан идээгээ худалдаалдаг малчдад тулгамдуу алхам боллоо гэх шүүмж нийгэмд өрнөж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу цуцлагдөж буй баяр, наадмуудын мэдээлэл:

"Айраг фестиваль 2026"

Монголын айраг, адуун соёлын их чуулга уулзалт болох 17 дахь удаагийн “Айраг фестиваль" хойшлогдов. Тус арга хэмжээ наймдугаар сарын 8-нд Булган аймагт болохоор төлөвлөгдөөд байсан юм. Улмаар ирэх оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн их сөн цэнгүүлэх ёслол”, “Айраг фестиваль”, “Дэлхийн генниссийн номонд 5000 дэмбээчин бүртгүүлэх” үйл ажиллагааг зохион байгуулахаар болсныг Булган аймгийн ЗДТГ-аас мэдэгдсэн.

Фестивалийн үеэр хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагайн болон сурын харваа, хос морьтны үзүүлбэр, эмнэг сургах , уламжлалт уурга шүүрэх тэмцээнээс гадна дэмбээ наадам, айраг уух тэмцээн, хамгийн сайхан айраг шалгаруулах, айрагны шилдэг хөхүүр шалгаруулах, хамгийн их саамтай гүү тодруулах зэрэг олон сонирхолтой хөтөлбөр, уралдаан тэмцээн зохион байгуулагдах байв.

“Тэнгэрийн хутагт” аялал жуулчлалын фестиваль

Тус фестивалийг 2026 оны наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд төлөвлөөд байсан юм. Говийн V дүрийн ноён хутагт, их соён гэгээрүүлэгч Д.Равжаагийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү соёлын фестивалийг Дорноговь аймгийн аялал жуулчлалын төв Хамарын хийд орчимд зохион байгуулах байв.

Фестивальд театр, яруу найраг, хөгжим зэрэг урлагийн цогц үзүүлбэрийг говь нутгийн байгаль, түүхэн өв, соёлын утга агуулгад нийцүүлэн олон нийтэд толилуулах байсан юм. Энэхүү бүжгэн жүжгийг анх 2023 онд Ноён хутагтын мэндэлсний 220 жилийн ойд зориулан олны хүртээл болгосон түүхтэй.

Энэхүү арга хэмжээ нь говь нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй монгол үндэстний оюун санаа, өв соёл, зан заншлын язгуур мөн чанарыг илэрхийлсэн томоохон соёлын наадам болон өргөжиж буй.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наадам, фестиваль бол зүгээр нэг баяр биш, олон айлын жилийн орлогын эх үүсвэр байдаг гэдгийг шийдвэр гаргагчид бодолцох хэрэгтэй

Зочин
Зочин

Shiidver gargah amar ch uridchilj beltgelsen humuusiin hodolmoriig neg odoroor uguisgeh ni zov bish sanagdaj baina

Зочин
Зочин

Соёлын арга хэмжээнүүдийг ингэж цуцлах нь аялал жуулчлалд ч сөргөөр нөлөөлөх байх

Зочин
Зочин

Er ni iim tom shiidveriig iluu ert medegdej baisan bol humuus zardlaa bagasgaj boloh baisan

Зочин
Зочин

Соёл, уламжлалаа сурталчлах ийм арга хэмжээнүүд тасалдах нь харамсалтай санагдлаа

Зочин
Зочин

Eruul mend negd uguur tavigdah yostoi ch hohiroliin nuhun tulbur gej baih heregtei

Зочин
Зочин

Ийм шийдвэрийг гаргахдаа иргэдийн санал бодлыг ч сонсдог байвал зүгээр байна

Зочин
Зочин

Аялал жуулчлалын улирал богинохон болохоор ийм өөрчлөлт их нөлөөтэй

Зочин
Зочин

Shaltgaan ni zuv ch heregjilt ni iluu zohion baiguulalttai baih baisan yum

Зочин
Зочин

Ирэх жил илүү сайн зохион байгуулж, энэ жилийн оролцогчдоо дэмжих арга хэмжээ аваасай

Зочин
Зочин

Naadam bol zovhon bayar bish orlogo amidral gedgiig oilgoh heregtei

Зочин
Зочин

Хамарын хийдийн фестиваль олон жуулчин татдаг байсан, харамсалтай мэдээ байна

Зочин
Зочин

Эрүүл мэндээ хамгаалах нь чухал ч эдийн засгийн үр дагаврыг хамтад нь шийдэх шаардлагатай

Зочин
Зочин

Iim shiidveruud olon hund genet hund tusdag bolohoor medeeleliig ert ugdug baih heregtei

Зочин
Зочин

Soyol ayalal juulchlaliin salbart tom tsohilt bolj baina gej haragdaj baina

Холбоотой мэдээ

Back to top button