Гадаад мэдээДЭЛХИЙ

Архаг тамхи хэрэглэдэг зарим хүн яагаад хорт хавдраар оношлогддоггүй вэ

Тамхи татдаг олон хүн уушгины хорт хавдраар өвчилдөггүй байхад насан туршдаа тамхи татаагүй зарим хүн оношлогдох нь бий. Үүнтэй адил нарны гэрэлд удаан хугацаагаар байдаг хүн бүр арьсны хорт хавдартай болдоггүй.

“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа хорт хавдрын талаарх нэгэн асуултын хариуг олоход дөхөм болгож өгчээ. Энэ нь хүрээлэн буй орчны ижил эрсдэлд орсон хүмүүс яагаад өөр өөр үр дүнд хүрдэг тухай асуулт юм.

“Cancer Research UK” байгууллагын судалгааны мэдээлэл хариуцсан ажилтан Сэм Годфри тус судалгааны талаар "Эцэг эхээс авсан ген маань ДНХ гэмтсэний дараа хорт хавдар үүсэхэд асар том нөлөө үзүүлдэг байж магадгүй гэх сонирхолтой санааг энэ судалгаа бидэнд өглөө" гэж хэлжээ.

Генийн код бага зэрэг өөр байх нь хүртэл эрсдэлт хүчин зүйлийн улмаас ДНХ-д гэмтэлд учирсны улмаас хавдар хэрхэн өөрчлөгдөхөд нөлөөлдгийг судлаачид тогтоосон аж. Ирээдүйд хорт хавдраас урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэг хийх стратегид удамшил болон хүн амын олон янз байдлыг харгалзан үзэх шаардлагатайг энэ судалгаа харуулж байна гэж эрдэмтэд онцоллоо.

Үүнээс харвал тухайн хүний удамшлын өгөгдөл нь ямар мутаци тогтож үлдэх, хавдар хэрхэн даамжрах, эмчилгээнд хэрхэн хариу үзүүлэхэд нөлөөлдөг байна бололтой.

Их Британийн Кембрижийн институтэд байхдаа уг судалгааг удирдан явуулсан Дункан Одом "Генийн өгөгдөл нь мутаци үүсэх явц болон хавдар даамжрах замуудын алинд нь ч хэр их нөлөөлдгийг бид анх удаа тодорхой харуулж чадлаа" гэж хэлжээ.

Судлаачид хүний генийн олон янз байдлыг загварчлан судлахын тулд генетикийн хувьд тусдаа дөрвөн өөр үүлдрийн муурыг ашигласан байна. Эрдэмтэд мууруудад элэгний хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон диэтилнитрозамин хэмээх бодисыг ижил тунгаар өгсөн байна. Энэ бодис нь тамхины утаа болон зарим боловсруулсан хүнсэнд агуулагддаг юм. Диэтилнитрозамин элэгний эсийн ДНХ-г гэмтээн, хавдар үүсэх эхлэлийг тавьдаг мутацийг бий болгодог.

Туршилтын амьтад яг адилхан нөхцөлд, ижил насандаа хорт бодисын ижил тунг авсан ч генийн өгөгдлөөсөө хамааран хавдар нь өөр өөр хувьслын замаар даамжирчээ. Хорт хавдар хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлохын тулд эрдэмтэд 600 орчим хавдарт шинжилгээ хийсэн байна.

Олон төрлийн хавдар эцэстээ хавдрын өсөлтийг дэмждэг биологийн нэг л процессыг идэвхжүүлжээ. Гэхдээ тэрхүү процесст өөр өөр мутаци болон генетикийн өөрчлөлтөөр дамжин хүрсэн байна. Үүнээс харвал ген зөвхөн хавдар тусах эрсдэлд нөлөөлөөд зогсохгүй, үүссэн хавдар цаашид хэрхэн өөрчлөгдөхөд нөлөөлдөг аж.

Судалгаан дээр ажилласан Йелийн Анагаах Ухааны Сургуулийн туслах профессор Сара Эйткен "Генийн өгөгдөл нь хавдрын эрсдэл болон хавдрын хувьслын замд нөлөөлдөг юм бол ирээдүйд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэх стратегид удамшил болон хүн амын олон янз байдлыг заавал тооцож үзэх хэрэгтэй болно" гэжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Судалгаа улам нарийсах тусам хорт хавдрын шалтгааныг илүү сайн ойлгож байна

Зочин
Зочин

Судалгаа улам нарийсах тусам хорт хавдрын шалтгааныг илүү сайн ойлгож байна

Зочин
Зочин

Тамхи татдаггүй хүн ч өвчилж болдог нь зөвхөн нэг хүчин зүйлээр тайлбарлагдахгүй гэдгийг харуулж байна

Зочин
Зочин

Удамшил чухал ч тамхи татах нь эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг гэдгийг мартаж болохгүй

Зочин
Зочин

Эрт илрүүлэгт тогтмол хамрагдах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв алхам

Зочин
Зочин

Сонирхолтой судалгаа байна, хувь хүний генийн ялгаа их нөлөөтэй юм байна

Зочин
Зочин

Tamhi tatsan hun bur uwduhgui ch ersdel ni undur heveer baidag gedgiig oilgoh heregtei

Зочин
Зочин

Эрсдэл бага байна гэдэг өвдөхгүй гэсэн баталгаа биш шүү

Зочин
Зочин

Шинжлэх ухааны шинэ нээлтүүд эмчилгээний боломжийг улам сайжруулна гэж найдаж байна

Зочин
Зочин

Хорт хавдрын шалтгаан олон хүчин зүйлээс бүрддэг гэдгийг энэ судалгаа харуулжээ

Зочин
Зочин

Uridchilan sergiileh arga hemjeeg hezee ch orhij bolohgui

Зочин
Зочин

Тамхинаас гарах нь ямар ч тохиолдолд эрүүл мэндэд ашигтай хэвээрээ

Зочин
Зочин

Ийм судалгааг цааш нь улам өргөжүүлж олон хүн дээр баталгаажуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Шинжлэх ухаанд тулгуурласан мэдээлэл олон нийтэд их хэрэгтэй байдаг

Зочин
Зочин

Tamhinaas garah shaltgaan neg nemegdlee gej harj baina

Холбоотой мэдээ

Back to top button