НИЙГЭМНийгэм мэдээ
Дэлхийн нүүдэлчдийн наадамд Даян аварга Б.Орхонбаяр тугчаар оролцоно
Хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн нүүдэлчдийн наадам энэ сарын 31-нээс 09 сарын 06-ны өдрүүдэд Киргиз улсад болно. Тус наадамд Монголын багийн тугчаар Даян аварга Б.Орхонбаяр оролцохоор болжээ. Даян аварга Б.Орхонбаярын хувьд энэ сарын 8-нд төрөлх Сэлэнгэ аймагтаа цолныхаа найрыг хийх юм.
Дэлхийн нүүдэлчдийн наадамд Монгол Улсыг төлөөлж үндэсний бөхийн тамирчин, улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй 47 тамирчин оролцох аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.