Л.Энх-Амгалан: "Ногоон -Ухаалаг - Эрүүл - Аюулгүй сургууль" үндэсний загварыг хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн хуралдаанд "Ногоон - Ухаалаг - Эрүүл - Аюулгүй сургууль" үндэсний загварыг танилцууллаа. Эхний ээлжид 100 сургуулийн орчныг өөрчилнө. Энэ жил нэг сургууль гурван ээлжээр хичээллэхгүй. Аравдугаар сарын 1-нээс өмнө нэг ч сургууль цэцэрлэг нүхэн жорлонгүй болно" гэв.
Гэрт ойрхон сругууль хамгийн сайн сургууль Хотхоны бага сурргууль, төрөлжсөн ахлах сургууль хөтөлбөрийг энэ хичээлийн жилд хэрэгжүүлнэ. энэ хүрээнд 45 -аас дээш анги дүүргэлттэй өндөр ачаалалтай сургуулийг дахин зохион байгуулж байгаа.
Тэгвэл эдгээрийг сургуулийн орчин эрүүл, аюулгүй байх нь чухал байна. Цэцэрлэг, сургуулийн орчин эрүүл аюулгүй, ухаалаг, ногоон байх ёстой. Халалт цахилгааны зардлыг орон нутгаас гардаг. 700 гаруй төрийн өмчийн сургууль, 1000 гаруй цэцэрлэг хагса тэрбум орчин төгрөг зарцуулагдаж байна. Энэ бол үрэлгэн зардал. Цаашид дулаан цахилгаан нь байгальд ээлтэй эх үүсвэрээс сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Усаа дахин боловсруулна. Хөдөөгийн сургуулийн тухайд ариун цэврийн байгууламжийг шинэчилж байгаа. Энэ онд дуусна.
Сургуульд суурилсан эрт илрүүлэг арга хэмжээг эхлүүлж байгаа. Энэ бол эрүүл, аюулгүй сургууль бүрдүүлэх ажлын нэг хэсэг. Мөн сургууль, цэцэрлэг дээр байхдаа цэвэр агаартай орччинд байх ёстой үүнд анхаарна. Сургуулийг аюулгүйн тойрог гэж зарлана. Сургуулийн эмч, нийгмийн ажилтан хамтран хэрэгжүүлнэ.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүний яриа дандаа ирээдүй цаг дээр л байдаг
za shaa shaa bas neg hudlaa nershil gargaj irj mungu ideh arga shdee