НИЙГЭМНийгэм мэдээ

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 71 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага энэ оны наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. 

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэг Сэлэнгэ, Говь-Алтай  аймагт зонхилж байгаа аж. Тодруулбал,

  • Сэлэнгэ аймагт 14 хэрэг
  • Говь-Алтай аймагт 13 хэрэг
  • Өмнөговь аймагт 12 хэрэг 
  • Баянхонгор аймагт 8 хэрэг
  • Өвөрхангай аймагт 7 хэрэг бүртгэгдэж,  яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаас хамаардаг байна. 

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button