УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сангийн яамны ТНБД Б.Анарыг чөлөөлж, М.Санжаадоржийг түр орлон гүйцэтгэгчээр томилов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамны ТНБД Б.Анарыг чөлөөлжээ. Оронд нь тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Ерөнхий сайд Н.Учрал гурван сарын дараа өөрийн томилгоогоо өөрчиллөө.

Тодруулбал, Б.Анар өнгөрсөн тавдугаар сард Сангийн яамны ТНБД-аар томилогдсон. Тэрбээр Н.Учралыг УИХ-ын дарга байхад Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр нь томилогдон ажиллаж байсан юм.

ТНБД-ын түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй М.Санжаадоржийн хамгийн сүүлд буюу 2025 онд мэдүүлсэн ХОМ:

  • Өөрийн орлого: 130 сая төгрөг
  • Хадгаламж: 198 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 1.2 тэрбум төгрөг
  • Зээл: 303 сая
  • Газар: 20 сая

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button