Хятад иргэдийн эрхэнд халдсан явдлыг хуулийн байгууллага хэрхэн шийдвэрлэхийг ажиглаж байна гэжээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзжээ.
Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли нь “БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулан ажиллаж байгааг” онцлон хэлэв.
Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх иргэд Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Хятадад олон нийтийн анхаарлыг татсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлжээ.
Мөн дээрх хятад иргэдийн эрхэнд халдсан хүмүүсийг хуулийн байгууллагууд шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв. Хариуд нь, АҮЭБ-ын ТНБД Б.Дашпүрэв “Хятад иргэдийн, бизнесийн болон хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүсье. Энэ асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан” хэмээсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.