НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатарт үдээс хойш аадар бороо орно

08-р сарын 21-ний 20 цагаас 08-р сарын 22-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи:  Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +1...+6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +13...+18 градус, Хангай,Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +18…+23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойш аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойш аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үдээс хойш бороо орно гэхээр замын түгжрэл дээр бүр нэг нэмэгдэнэ дээ, шүхрээ мартав аа

Зочин
Зочин

Өнөөдөр өглөөнөөсөө дулаахан байна, орой харин сэрүүхэн болох нь дээ

Зочин
Зочин

Udees hoish boroo orno geheer gadagshaa garah ajilaa ert amjuulah heregtei yum bn

Зочин
Зочин

Аадар бороо гэхээр гэнэт хүчтэй ордог шүү, жолооч нар замдаа болгоомжтой яваарай

Зочин
Зочин

24-26 хэм бол яг сайхан температур байна, бороо нь л жаахан төвөгтэй юм

Зочин
Зочин

Terelj yavah gej bsan humuus tsag agaaraa sain harj baigaad garaarai, udeesh boroo oroh yum bn

Зочин
Зочин

Улаанбаатарт халуун ч биш хүйтэн ч биш сайхан өдөр болох нь, аадар нь л жаахан асуудал

Зочин
Зочин

Boroonii daraa agaartai bolood saihan bolno doo, zuunii uyd boroo ch heregtei shuu

Зочин
Зочин

Энэ зун ер нь бороо хур ихтэй байна аа, хотын зам л ус тогтоод хэцүү болдог

Зочин
Зочин

Ulaanbaatart udur +25 orchim bol goy yumaa, harin boroonii umnu salhi shiruuzeh ni anhaarah yum bn

Зочин
Зочин

Шүхэргүй гарсан хүмүүс үдээс хойш норох нь дээ, өглөөнөөсөө бэлдээд явсан нь дээр

Зочин
Зочин

Шүхэргүй гарсан хүмүүс үдээс хойш норох нь дээ, өглөөнөөсөө бэлдээд явсан нь дээр

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee unshaad baihad odoo bolomj bolgondoo shalgaj baih heregtei yum bn

Зочин
Зочин

Бороотой өдөр хотын утаа тоос багасаад сайхан болдог, гэхдээ замын түгжрэл л нэмэгдчихдэг дээ

Зочин
Зочин

Margaash gej bodson chin unuudur l boroo oroh yum bn shdee, ene medeeg ert harsan ni bolj

Холбоотой мэдээ

Back to top button