Макрон Украинд пуужингийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээ амлажээ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярилцсаны дараа пуужингийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээ амласан байна. Тэд Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн нөөц хомс байгаа талаар хэлэлцжээ.
Сүүлийн үед ОХУ пуужингаар өгөх агаарын цохилтоо эрчимжүүлж, дайны эхний саруудаас хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн. Харин Украинд тэдгээр пуужингуудыг эсэргүүцэх пуужингийн нөөц хомс байгаа юм. Долоодугаар сард Парист болсон уулзалтаар байгуулсан Украиныг дэмжигч орнууд Пуужингийн довтолгооноос хамгаалах эвсэл үүсгэсэн билээ. Макрон тус эвсэлтэй үргэлжлүүлэн ажиллахаа Зеленскийтэйй ярьсныхаа дараа мэдэгдсэн байна.
Зеленский өөрийн Телеграм хуудас дээр “Францын хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл, пуужингийн нийлүүлэлтийг хурдасгахаар тохиролцлоо. Пуужин үйлдвэрлэх лиценз олгоход бэлэн байгаагаа баталгаажуулсанд баярлалаа” гэж бичжээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хахаха 2 гомо бас нэг нь нэгийгээ дэмжинэ гэчихжээ.Удахгүй украйн гэдэг улс байхгүй болох гэж байхад үхэхдээ үхэр буугаа тавина гэгч болохнээ муусайн гомонууд...