Гадаад мэдээДЭЛХИЙ

Дайн, цахим халдлага, гал түймрийн эрсдэлээс болж европчууд бэлэн мөнгө хадгалах нь нэмэгджээ

Сүүлийн үед цахим гүйлгээ, банкны үйлчилгээ дэлгэрсэн тул улс орнуудад бэлэн мөнгөний хэрэглээ буурах болсон. Харин Европын холбоонд бэлэн мөнгөний хэрэглээ буурахгүй нэмэгдэж байна. Европын зарим бүсэд гарсан ойн түймэр зэрэг онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх зорилгоор иргэд бэлэн мөнгө нөөцлөх болсон нь үүнд нөлөөлж байгаа аж.

Европын Төв банкны (ECB) ахлах эдийн засагч Филип Лейн Ирландад болсон MacGill зуны сургуулийн бага хурлын үеэр эргэлтэд байгаа бэлэн мөнгөний нийт хэмжээ өссөөр байгааг онцолжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Украины дайны улмаас үүссэн түгшүүр, цахим төлбөрийн системд чиглэсэн халдлагуудын эрсдэл нь бэлэн мөнгөний эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байна.

Филип “Гүйлгээнд байгаа мөнгөн дэвсгэртийн нийт хэмжээ өссөөр байна. Өдөр тутмын гүйлгээнд ашиглагдах дэвсгэртийн тоо буурч байгаа ч нийт эргэлтэд байгаа мөнгөн дэвсгэртийн хэмжээ нэмэгдэж байна” гэж хэлжээ.

Өнгөрсөн жил Их Британийн “Marks & Spencer” худалдааны компани цахим халдлагад өртөж, хэдэн долоо хоногийн турш интернэтээр захиалга авах боломжгүй болсон юм.

Зургийн эх сурвалж: Investopedia

Мөн 2025 онд Европын орнууд  иргэддээ онцгой нөхцөл байдалд бэлэн байхын тулд хүнс, ус болон өдөр тутмын хэрэгцээний зүйлсийг дор хаяж 72 цаг хэрэглэх хэмжээгээр нөөцлөхийг зөвлөсөн. Тухайлбал ус, радио холбоо, лаазалсан хүнс зэрэг зүйлсийг багтаасан онцгой байдлын цүнх бэлдэхийг зөвлөж, эдгээрээс хамгийн чухал зүйлсийн нэг нь бэлэн мөнгө байсан аж.

Европын Төв банк 2002 оноос хойш эргэлтэд байгаа мөнгөн дэвсгэртийн тоо, хэмжээг бүртгэж ирсэн юм. Тус банкны мэдээллээр бол 2016 онд ойролцоогоор 1 тэрбум евро эргэлтэд байсан бол 2026 оны зургаадугаар сард 1.6 тэрбум евро болж өсжээ.

Одоогоор 31 сая гаруй мөнгөн дэвсгэрт эргэлтэд байгаа нь цар тахлаас өмнөх үе буюу 2019 оны 24 саяас нэлээд нэмэгдсэн үзүүлэлт юм. 2025 онд 50 еврогийн дэвсгэрт хамгийн их хэрэглэгдсэн бол 100 еврогийн дэвсгэрт удаалсан байна.

Австри, Финланд, Герман, Швед, Нидерланд зэрэг Европын орнууд иргэддээ нэг айл 70-100 еврог бэлэн мөнгө байдлаар хадгалахыг зөвлөж эхэлжээ. Энэ нь цахим болон гар утасны төлбөрийн аппликейшн ажиллахгүй болсон тохиолдолд 72 цагийн турш суурь хэрэгцээгээ хангахад хүрэлцэх хэмжээ юм.

Гэхдээ Коркын их сургуулийн санхүүгийн хүртээмжийн асуудлаар судалдаг профессор Олив Маккарти бэлэн мөнгийг зөвхөн онцгой үед ашиглах нөөц гэж үзэж болохгүйг анхааруулжээ.

Тэр “Онцгой нөхцөлд хэрэглэхээр бэлэн мөнгө хадгалахыг зөвлөж байгаа нь зөв. Энэ зөвлөгөө цахим систем доголдсон үед бэлэн байх хэрэгтэйг сануулж өгнө. Гэхдээ бэлэн мөнгийг зөвхөн нөөц хувилбар гэж ойлгож болохгүй. Хямрал гараагүй үед бид бэлэн мөнгө хэрэглэхээ боливол хэрэг болсон үед ашиглахад амаргүй байж мэднэ” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гүйлгээ бүхэлдээ цахимжиж байна гээд бэлэн мөнгийг хэрэггүй гэж бодож болохгүй юм байна. Дайн, кибер халдлага, байгалийн гамшиг гээд систем доголдох эрсдэл бодит болсон үед гар дээрх мөнгө хамгийн найдвартай нөөц болж байна

Зочин
Зочин

Европчууд хүртэл 72 цагийн хэрэгцээндээ бэлэн мөнгө хадгалж эхэлж байгаа нь цахим системд хэт найдах ямар эрсдэлтэйг харуулж байна. Манайд ч бас бүх төлбөрөө апп, картаар хийдэг хүмүүс үүнийг бодох хэрэгтэй

Зочин
Зочин

Цахим банк, апп ажиллахгүй болсон нэг өдөр л бэлэн мөнгө ямар үнэ цэнтэйг хүмүүс ойлгоно. Технологи хөгжих тусам эсрэгээрээ уламжлалт нөөцөө бүр мөсөн орхихгүй байх хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Guilgee bugdeleeree tsahim bolj baina geed belen mungiig hereggui gej bodoj bolohgui yum baina. Dain, kiber haldлага, gamshig ued gar deerh mungu hamgiin naidvartai nuuts bolno

Зочин
Зочин

Manaihan ch bas buh tulburuu app, QR-eer hiideg bolson. Gehdee system unah, tsahilgaan tasrah ued heden tugrug belen baival yamar ch asuudalgui

Зочин
Зочин

Бэлэн мөнгө хуучирсан зүйл биш гэдгийг ийм нөхцөл байдал харуулж байна. Технологи хөгжсөн ч нөөц хувилбар заавал хэрэгтэй хэвээрээ

Зочин
Зочин

Kiber haldlagiin ersdel unuudur holiin asuudal bish bolson. Banknii system tur zogsohod gar deerh belen mungu l shuud heregleh bolomjtoi baih

Зочин
Зочин

Европын орнууд иргэдээ хүнс уснаас гадна бэлэн мөнгө нөөцлөхийг зөвлөж байгаа нь их зөв санагдаж байна. Гэнэтийн үед хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг шүү

Зочин
Зочин

Bugdiig ni tsahim bolgood hayчихval neg udur system dogoldohod l bugd gацna. Belen mungunii hereglee bagassan ch buren orhij bolohgui gedgiig ene haruulj baina

Зочин
Зочин

Бэлэн мөнгө өдөр тутмын хэрэглээнээс багасаж байгаа ч онцгой нөхцөлд хэрэгтэй хэвээр. Технологиос хамааралтай болох тусам нөөц төлөвлөгөө бүр ч чухал болж байна

Зочин
Зочин

72 tsagiin heregleend hangalttai nuuts beldeh gedeg sanaa ni ih bodit zuil yum. Us, hool, em tarian deer ni baga zergiin belen mungu ch baih heregtei

Зочин
Зочин

Манайд ч цахилгаан тасрах, интернэт доголдох үе байдаг. Тэр үед QR төлбөр ажиллахгүй болохоор бага хэмжээний бэлэн мөнгө авч явах нь хэрэгтэй л дээ

Зочин
Зочин

Tsahim bank, app bugd sain ajillaj baihad belen mungu hereggui shig sanagdana. Harin neg udur system unahad yagaad nuuts heregtei baidgiig oilgono

Зочин
Зочин

Европчуудын энэ хандлагаас харахад технологийн хөгжил гэдэг бүх эрсдэлийг арилгана гэсэн үг биш байна. Харин эсрэгээрээ өөр төрлийн эрсдэл нэмэгдэж байна

Зочин
Зочин

Buh munguu dansandaa hadgalj baih ni medeej zuv. Gehdee yaaraltai ued heregleh hemjeenii belen mungu tusdaa baival setgel amar baij bolno

Холбоотой мэдээ

Back to top button