Улс төрийн мэдээ

"Иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой боллоо "

Иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой болсон тухай УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "“УИХ таныг сонсож байна” цэсэнд иргэдээс хамгийн их ирүүлсэн саналын нэг нь "Зээлийн хар жагсаалт" болон зээлийн мэдээллийн сангийн асуудал байсан.Өмнө нь иргэн зээлээ бүрэн төлж барагдуулсан ч мэдээлэл нь цаг тухайд нь шинэчлэгддэггүйгээс болж зээлийн оноо буурах, улмаар дахин зээл авах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд гарсаар ирсэн. Тэгвэл иргэдийнхээ саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаатай чиглэлийг Монголбанкинд өгч ажилласны үр дүнд иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой боллоо.Энэхүү өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэдийн санхүүгийн хэрэгцээгээ саадгүй шийдвэрлэх, дахин зээл авах боломж бүрэн нээгдэж байна. УИХ таныг сонсож, хамтдаа шийдвэрлэсээр байна" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ganzorig
Ganzorig

Mongol bank tiim yum bhgvi medeelel ireegvi gej bn shv gazar deeren ochij medeelel uguh bolomj bn U

Батнягт
Батнягт

Банкууд барьцааа хөрөнгө үнлэх талаар хуучин системээр яваад байдаг...
Энэ талаар ярьж хэлж байгаа газар байхгүй...
200сая төгрөгний зээл авхад бараг 450аас 500сая төгрөгний барьцаа банкинд өгдөг....
Ийм гаж тогтолцоо Монголын банкинд байсаар байгаа.
Яааж Хувийн бизнес компаниуд хөгжих үү...
Хүү өндөр талаар бүүр яриагүй шүү...
Жилийн 19.5аас 22 хүү төлдөг Монгол бизнис эрхлэгч нартаа Амжилт хүсье...
Та нар бол дэлхийг байхгүй мундаг хүмүүс шүү...

Цэнд.Энхбаяр
Цэнд.Энхбаяр

Төлсөн муу зээл хэвээрээ байна.заавал ярьж байж засуулах юмуу тодорхой хариулт өг өө.хэзээнээс хэрэгжих юм тайлбар тодорхой баймаар байнаа

Холбоотой мэдээ

Back to top button