Улс төрийн мэдээ

Экологийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Энэ хавар буюу 4-р сард Экологийн цагдаагийн албаны даргад Б.Оюутболдыг Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны даргын үүрэгт ажлаас нь дэвшүүлэн томилсон.

Г.Занданшатарын Засгийн газрын үед ЦЕГ-ын дарга Ж.Болдын тушаалаар ийн түүнийг дэвшүүлэхдээ оронд нь Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Ц.Амгалан-Энхийг зөрүүлж Б.Оюутболдын албан тушаалд сэлгэж байв.

Үүнээс өмнө, 2024 оны 3-р сард Б.Оюутболдыг Тээврийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байхад нь тухайн үед ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр ажиллаж байхдаа түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ сошиалд өрнөсөн Х.Нямбаатар, Б.Энхбаяр нарын маргаан дунд шидэгдэж, улмаар Г.Занданшатарыг ЕС байх үед ЦЕГ-ын даргад хүртэл нэр нь яригдаж байсан Б.Оюутболд ийн үүрэгт ажлаасаа буусан удаатай.

Харин энэ удаад түүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Амарсайхан үүрэгдсэний дагуу, ЦЕГ-ын дарга Ж.Болдын тушаалаар Экологийн цагдаагийн албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Учир нь ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр яаман дээрээ ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч Генерал Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын Генерал Ж.Батбаатар нарт Хууль бус алт олборлолт, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж, холбогдох арга хэмжээ авч түргэн шуурхай, үр дүнтэй ажиллах үүрэг чиглэлийг өгсөн.

Ингэхдээ “Хууль бусаар ашигт малтмал олборлох тэр дундаа алт олборлолт, байгаль орчны сүйтгэл газар авч, олон нийтийн нүдэн дээр ил тод явагдаж байхад хууль хяналтын байгууллагуудын ажиллагаа сул, хариуцлага тодорхойгүй хэвээр байж болохгүй. Ялангуяа шүүх, прокурор, цагдаа гээд хууль сахиулах байгууллагууд ажлаа хийхгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийг худал мэдээллээр талцуулдаг байдалд цэг тавих ёстой" гэсэн юм.

Энэ нь “Урьхан”-ы Б.Чинбат нарын алтны уурхай, лицензтэй холбоотой асуудалд нэр холбогдсон цагдаагийн албан тушаалтнуудыг дотоод хяналтаараа шалгах тухай.

Дээрх асуудалд, нэр холбогдсон этгээдүүд нь Туул голын хамгаалалтын ай сав газарт олборлолт хийж, байгаль орчинд хохирол учруулсан зэрэг асуудал ч мөн бий учир ийн Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж. Гол үндэслэл нь "Хууль бус алт олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хариуцлагагүй хандсан" гэжээ.

Түүнчлэн дээрх асуудлуудыг 14 хоногийн дотор бүх талаас нь шалгаж, улмаар үр дүнг нь олон нийтэд танилцуулахыг ЦЕГ-ын дарга Ж.Болдод сайд нь үүрэгдэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага өөрөө ажлаа сул хийж байвал ингэж хариуцлага тооцохоос өөр аргагүй

Зочин
Зочин

Baigal orchnii esreg gemt heregtei temtseh baiguullaga ajlaa sul hiij baival hariutslaga tootsoh ni zuv shuu

Зочин
Зочин

Оюутболд хаа очсон газар бүрээ өөд нь татдаг, ажлын сайн гүйцэтгэлтэй залуу. Занданшатарын хүн гэж Баянхонгорын хүн бүрийг хавчих болжээ.

КРИМИНАЛИСТ ШИНЖЭЭЧ
КРИМИНАЛИСТ ШИНЖЭЭЧ

БОЛД ГЭЖ АЛИА САЛБАДАЙ

Зочин
Зочин

Алт хууль бусаар олборлож, байгаль сүйтгэж байхад хариуцсан байгууллагын дарга нь хариуцлага хүлээж байгаа нь зөв алхам

Зочин
Зочин

14 honogiin shalgalt ni unen bodit ur dun gargaj, ard ni baigaa holboos suljeeg ni ch bas ilruuleesei

Зочин
Зочин

Алтны асуудал дээр том жижиг гэж ялгалгүй шалгаж чадвал энэ удаагийн шийдвэр утгатай болно

Зочин
Зочин

Baigal suitgeed duussanii daraa bish, umnu ni arga hemjee avah yostoi baiguullaga ni tsagdaa shuu dee

Зочин
Зочин

Хууль бус олборлолтыг зогсооно гэдэг ганц даргыг солихоос илүү том ажил, хэн хэнтэй холбоотойг нь ил тод болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Tsagdaa uursduu ner holbogdson asuudlaa dotoод hyanaltaar shalgana geheer harat bus shalgalt heregtei yum shig sanagdaj bn

Зочин
Зочин

Байгаль хамгаална гэж байгуулсан алба нь байгаль сүйтгэж байгаа хүмүүсийг зогсоож чадахгүй бол бүтэц нь өөрөө ямар хэрэгтэй юм

Зочин
Зочин

Hariutslaga tootsoh ni zuv, gehdee gants darga solihood asuudal shiidegdehgui. Tsaana ni baigaa systemee bas tseverleh heregtei

Зочин
Зочин

Hariutslaga tootsoh ni zuv, gehdee gants darga solihood asuudal shiidegdehgui. Tsaana ni baigaa systemee bas tseverleh heregtei

Зочин
Зочин

Одоо хамгийн чухал нь шалгалтын дүнг олон нийтэд нууж хаалгүй танилцуулах. Хэн буруутай нь тодорхой болох ёстой

Зочин
Зочин

Alban tushaal devshuuleed udaagui baihad butsaad chuluulugdson ni dotood hariutslagiin asuudal baigaag haruulj bn

Зочин
Зочин

Darga soligdloo geed baigal hamgaalagдахgui. Huuli zurchsun uurhai, license, ard ni baigaa humuusiig hurtel shalgah heregtei

Зочин
Зочин

Хариуцлагагүй ажилласан бол албан тушаал харгалзахгүй хариуцлага хүлээдэг зарчим тогтох нь зөв

Холбоотой мэдээ

Back to top button