Гэмт хэрэг
Нэг өдрийн дотор гэр бүлийн хүчирхийллийн 55, хулгайн 16 дуудлага цагдаад бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 27-ны өдөр нийт 1890 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 779, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 10, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55, хулгайн 16 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 103 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 4 хэргийг шуурхай илрүүлж, 31 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.