ЗГ ээлжит бусаар хуралдаж, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдаанаар 2027 оны төсөв болон түүнтэй холбоотой хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж байна.
Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж байна. Ээлжит бус хуралдаанаар нийт 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.