НИЙГЭМНийгэм мэдээ
Хөлбөмбөгийн U20 насны ААШТ-ий урьдчилсан шатны тоглолт болно
Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 31-нд болох үйл явдалууд.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.
- 08:00 цагт: Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд болно.
- 09:00 цагт: "Хоёр нийслэл, хамтын ой санамж: Эзэнт гүрнээс Бүгд найрамдах улс хүртэл. БНТУ-Монгол Улс" сэдэвт хурал МУИС-ийн I байрны Дугуй зааланд эхэлнэ.
- 13:00 цагт: Хөлбөмбөгийн U20 насны ААШТ-ий урьдчилсан шатны тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.
- 15:00 цагт: Японы Айчи-Нагояа хотод болох Азийн зуны спортын 20 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол COP17 цогцолборын “Монгол Улсын өргөө” гэрт болно.
- 17:30 цагт: “Туркийн сонин хэвлэл дэх монголчууд” номын нээлт болно.
- 19:00 цагт: Сагсан бөмбөгийн 2029 оны ААШТ-ий урьдчилсан 1 дүгээр шатны тэмцээн “М Банк Арена”-д болно.
Үзэсгэлэн:
- СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
- “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд гарна.
Хилийн чанадад:
- “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод эхэлнэ.
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд
- “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.