Ө.Шижир: Хэмнэе биш ёстой нэг “Баруун солгойгүй үрээд өгье“ гэсэн, сонгууль угтсан төсөв байна
Засгийн газраас өчигдөр 2027 оны улсын төсвийг өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд, эдийн засагчид байр сууриа илэрхийлж буй. Тухайлбал УИХ-ын гишүүн Ө.Шижир "Засгийн газраас өргөн барьсан 2027 оны Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 41 их наяд 280 тэрбум төгрөг, зарлага нь 43 их наяд 586 тэрбум байна. Хэмнэе биш ёстой нэг "Баруун солгойгүй үрээд өгье" гэсэн, сонгууль угтсан төсөв байна.
Ганцхан жишээ хэлэхэд 12 жилийн өмнө буюу 2015 оны улсын төсвийг тухайн үеийн Засгийн газраас өргөн барихдаа тэнцвэржүүлсэн орлого 4 их наяд 29 тэрбум, төсвийн зарлагыг 5 их наяд 218 тэрбумаар өргөн барьж байжээ.
Гэтэл өнөөдөр 10 дахин тэлтлээ данхайсан улсын төсвийн орлого зарлага нь таны амьдралын чанар, худалдан авах чадварыг, гар дээр чинь бодитоор буух цалин, тэтгэврийн орлогыг 10 дахин нэмэгдүүлж чадсан уу. Монголчуудын ахуй амьдрал 10 дахин дээшилж чадсан уу. Засгийн газар хэзээ төсвөө үнэн бодитой, зөв тооцоолж сурах вэ.
Хэрэглээний үнийн өсөлтийг 2027 онд 8 хувь, 2028 онд 7 хувь, 2029 онд 6 хувь болж буурна гэж тооцож. Жил бүр л төсөв дээр ингэж бичдэг. Бодитоор буурдаггүй, үргэлж өсдөг. Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Засгийн газар аа" гэжээ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.