Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдоржийг шалгуулах зүрхгүй С.Амарсайхан С.Молор-Эрдэнэ, Г.Солонгод л мундагдана

Н.Учралын Засгийн газар бүрдсэнээс хойш таван сарын нүүрийг үзэхэд тун ойртож явна. Түүний танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд С.Амарсайхан МАН доторх 30-ын талаас томилогдсон.
Тэр энэ суудалд очсоныхоо дараа яг л бусад сайд нарын ижлээр "сошиал төвт" шийдвэрүүдийг гаргаж, олон нийтийн өмнө оноо авах гэдэг имижээр ажилласаар байна. Ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол батласан. Гэтэл баталмагцаа араас нь шөнөөр ажилтнуудаа хүндрүүлэн, ажил үүрэг шалгадаг нөхөр болж түүнийгээ шууд дамжуулах хэмжээнд попорсон.
Араас нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол насан туршид нь жолооны эрхийг нь хасдаг болох хууль санаачилж өргөн барина гэлээ. Түүгээр зогсохгүй Дорнодын Матад суманд "томорч" явсан хоёр жагсагч эмэгтэйг мөн баривчлуулах чиглэл өгсөн бололтой. Цагдаагийнхан яаравчлан ажиллаж харагдсан. Ингээд саяхан Философич С.Молор-Эрдэнийг шалгахыг мөн үүрэгдэж, сошиалд тарсан алтны ченжүүдийн цууг няцаахыг тушаав.
Уг нь хуулийн сайд хэрэг шийдвэрлэх тушаал өгөх эрхгүй. Харин бодлогын хувьд чиглүүлэг өгөх боломжтой. Үнэхээр шалгуулах үүрэг чиглэл өгдөг юм гэхэд жагсагч, философич л лав биш.
С.Амарсайхан энэ мэтийг ярьж суух зуур 4 жилийн өмнө Сингапур руу гараад явчихсан сахал хочит Д.Эрдэнэбилэг Монголд ирчихсэн айраг, цагаа сөгнөж суув. Нийтдээ есөн жил мөрдөгдөж, гурван жилийн өмнө шүүх рүү шилжсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн гэх хэрэгт холбоотой түүнийг хууль бусаар улсын үйлдвэрүүдийг хувьд авч, мөнгө угаасан гэх үндэслэлээр цагдан хорьж байв.
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд ирж, Эрдэнэт үйлдвэрийн ойн баярын арга хэмжээнд оролцож, улмаар долоон жилийн өмнө АТГ-аас Тавантолгойн орд газрыг Хятадын компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөхийг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байх үед тэр гадагш явсан.
Ингээд түүнд холбогдох хэргүүд түүний эзгүй жилүүдэд шалгагдсаар байсан ч 2025 онд Ц.Элбэгдоржийг баривчлах захирамжийг хүчингүй болгох П.Цагааны хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн удаатай.
Монголд ирснийх нь дараахан, АТГ дуудлаа гэх сургаар Ц.Элбэгдорж хэвлэлийнхнийг дуудагдсан ч өмнөх жилүүдэд шалгагдсан хэргээр нь биш тэс өөр асуудлаар тодруулга авсан гэх тайлбар зориуд хийчихнэ лээ.
Яг энэ л үед хуулийн сайд С.Амарсайханы ээлжит популист шийдвэрүүд ар араасаа хөвөрч, улс төрийн томоохон хэрэгт нэр холбогдон шалгагдаж, эрэн сурвалжуулж байсан этгээдүүд нь Монголдоо ирчхээд байхад үл ажрав.
Хуулийн сайд олон нийтэд харагдах дүрдээ л анхаарч суугаа нь Хотын даргын имижээ одоог хэр орхиогүй, ямар салбарыг удирдаж байгаагаа нэг л ойлгоогүй гэж харагдана.
Аль эсвэл түүнд Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж "томдож", С.Молор-Эрдэнэ, Г.Солонго л яг санаанд нь багтсан ч байж болно.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий шордоод бай чи. Хууль зүйн сайд хүн ажлаа чамаар заалгахгүй биздээ.
СОЛОНГОО , МОЛОР-ЭРДЭНЭ НАРЫН ХАЖУУД ЭЛБЭГДОРЖ , ЭРДЭНЭБИЛЭГ ГУАЙНУУД МОНГОЛДОО ХИЙЖ БҮТЭЭСЭН ЮМТАЙ ! МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ГЭСЭН ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС !!!
Төрийн хөрөнгөөр насаараа амьдарч, сонгууль ойртоод ажил хийсэн болж харагдах санаатай та философич, нийтлэлч, ажил олгогч бид нарын дэргэд ХЭН БЭ? 30-н жил том машин бензин их иддэг гэж толгой угаасан, үнэндээ машин биш та нар идсэн амьдарсан байна.
Хуулийн сайдын ажил сошиалд харагдах шийдвэрээр хэмжигдэх ёсгүй ээ. Том жижиг гэлтгүй хуулийн өмнө тэгш байх зарчим л хамгийн чухал
Сошиалд амархан харагдах асуудлаар сүртэй мэдэгдэл хийхээс илүү олон жил сунжирсан том хэргүүдээ хуулийн дагуу шийдүүлэх нь л жинхэнэ ажил
Huuli zuin said ni hen negniig shalgah es shalgahgui gej olon niitiin setgel zuigeer togloh bish huuliin baiguullaguudiin bie daasan ajillagaag hundetgeh yostoi
Томчуудын нэр орсон хэргүүд дээр ч хуулийн байгууллага адилхан ажилладаг гэдгийг харуулах хэрэгтэй. Жирийн иргэн дээр чанга, эрх мэдэлтэй хүнд зөөлөн байж болохгүй
Populizm bol tur zuuryn alga tashilt avdag ch huuli zuin salbariig shinechleh bodit ur dun bish. Heregtei zuil bol togтвортой bodlogo, hariutslaga
Эрдэнэбилэг, Элбэгдорж гээд олон жил яригдсан том асуудлууд байхад жижиг сэдвээр өдөр бүр анхаарал татах нь нэг л эвгүй харагдаж байна
Хуулийн сайд гэдэг албан тушаалын гол ажил нь камерын өмнө чанга ярьж харагдах биш, хууль хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх байх ёстой доо
Ene salbart hamgiin heregtei zuil ni hen negniig barij horih bish, huuli shuuh prokuroriin uureg erhiig zovoor ni ajilluulah togтолцоо
Олон нийтэд таалагдах шийдвэрээс илүү улс төрөөс ангид шийдвэр хэрэгтэй байна. Тэгж байж хууль сахиулах байгууллагад итгэх итгэл нэмэгдэнэ
Tom herguud deer huuli yaj ajillaj baigaag ard irged l huleej harj bn. Hen ch baisan adilhan huuli uilchildeg gedgiig uzuuleh heregtei
самраа сайд болчихсыму. үгүй байлгүй дээ. арайчдэ
Хуулийн сайд өөрөө хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцдог хүн биш байх. Харин тэр байгууллагууд хараат бусаар ажиллах нөхцөлийг нь хангах ёстой
Иргэдийн хүсэж байгаа зүйл бол сүртэй мэдэгдэл биш, хэн ч байсан хариуцлага хүлээдэг шударга тогтолцоо
Энэ асуудалд улс төрийн өнцөг их байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг сошиалын уур амьсгал биш, баримт нотолгоо болон хууль л гаргах ёстой
Huuliin said ni olon niitiin umnu sain haragdah gej yavaad baival salbariin gol asuudluud orhigdoh ayultai. Ajliig ni ur dungeer l unelmeer bn
Tomchuudiin hereg deer ch bas ijil shalgalt, ijil huuli uilchleh yostoi. Jijig humuusiig l daramtalj baigaa met setgegdel turuulj bolohgui
Сошиалын лайк, шэйрээр төрийн бодлогыг хэмждэг болчихвол хуулийн засаглал гэдэг ойлголт өөрөө утгаа алдана. Ил тод, тайлагнадаг ажил л хэрэгтэй