Улс төрийн мэдээ

Өчигдөр баривчлагдсан С.Молор-Эрдэнийг 1 сар үргэлжлүүлэн хорих эсэхийг 13:30 цагт шийднэ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан С.Молор-Эрдэнийг шалгах чиглэлийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өгснөөр хуулийнхан мөрдөн шалгаж эхэлсэн.

Чиглэл өгсөн шалтгаан нь, Түүний жилийн өмнө "Томокогийн найз" нэртэй подкастад орох үеэрээ Монголын түүх, Чингис хааны тухай ярьсан агуулгатай холбоотой байв.

Улмаар өчигдөр |2026.09.01|-нд ТЕГ-аас түүнийг баривчилж, өнөө өглөө баривчилгааг хүчинтэй болгох эсэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд болж баривчилгааг хүчинтэйд тооцсон байна.

Мөн С.Молор-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих саналыг холбогдох хуулийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн бөгөөд нэг сар үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдрийн 13:30 цагт, Дүүргийн эрүү иргэний анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэх юм байна.

Түүнийг шалгаж буй зүйлчлэл нь,

Эрүүгийн хуулийн 19.9 дэх заалтаар /Үндэсний эв нэгдлийг бусниулах/

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэрхэн шийдвэрлэгдэх талаар бид эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Amgalan
Amgalan

Шалгах баривчлах хүмүүс их л байна даа.Арай ч дээ Амраа.

зочин
зочин

энэ улс сошайлаар л ажлаа хийдэг болж дээ

БАГШ
БАГШ

ЁС СУРТАХУУН ! ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭН БАГШЛАХ ЭРХ ЭНЭЭ ТЭРЭЭГ НЬ ЦУЦЛААД БОЛНО !!!

А.ОТГОНБААТАР
А.ОТГОНБААТАР

ШОНД ДҮҮЖИЛЖ ШОРОНД ХАТААХ ЁСТОЙ !

Холбоотой мэдээ

Back to top button