Тайландад визгүй зорчих хугацаа 30 хоног болж багассан шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжинэ
Монгол Улсын иргэдийн Тайландын хаант улсад визгүй зорчих хугацаа 60 хоногоос 30 хоног болж буурсан талаар тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. Тус шийдвэр есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал, Тайландын Дотоод хэргийн яамнаас аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг 2026 оны наймдугаар дугаар сарын 31-ний өдөр “Royal Gazette” буюу Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтэлсэн байна.
Шинэ зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор тус улсад 30 хүртэл хоног визгүй зорчино. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёроос хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.
Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчилнэ.
Энэ шийдвэр “Royal Gazette”-д нийтэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан. Иймд энэ сарын 15-наас эхлэн Монгол Улсын иргэдийн Тайландын Хаант Улсад визгүй зорчих хугацаа 30 хүртэл хоног болох юм.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.