Н.Өсөхбаярын сорьцыг лабораторид хүргэснээ нотолж чадаагүй учир барилдах эрх нь сэргэжээ
2025 оны баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд найман даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн. Харин Н.Өсөхбаярын хувьд допингийн төрлийн хориотой бодис өөрөөс нь илэрснийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд "бусдад хорлогдсон" гэж Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан.
Спортын арбитрын шүүхээс "Үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаяраас өнгөрсөн оны долоодугаар сарын 12-нд допингийн шинжилгээний дээж цуглуулахдаа Олон Улсын стандартад нийцээгүй, илт гажсан" хэмээн үзсэн. Улмаар дээж авах үед алдаа гарсан учир тухайн дээжээс гарах хариу, үр дагаврыг хүчингүй хэмээн үзэх бүрэн боломжтой болсон юм.
Тэгвэл түүнийг хорлосон гэх хүн МУГТ Ц.Хосбаяр байсан аж. Тухайлбал, Н.Өсөхбаярын гомдлын дагуу хууль сахиулах болон шүүхийн байгууллага дасгалжуулагч Ц.Хосбаярыг тамирчинд спортод хориглосон бодис худалдсан болохыг тогтоосон байна. Улмаар түүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг Монгол Улсын хилээр импортолсон, бусдад худалдсан гэм буруутайд тооцож 5400 нэгж буюу 5.4 сая төгрөгөөр торгох ялыг шүүхээс оногдуулсан. Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор Ц.Хосбаярыг Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаас чөлөөлсөн юм.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээх болсон гол шалтгаан нь "түүнээс шинжилгээ авсан байгууллага сорьцыг нь итгэмжлэгдсэн лабораторид хүргэж өгснөө нотолж чадаагүй учир түүнийг шүүх буруугүй" хэмээн үзсэн. Улмаар Спортын арбитрын шүүх болон холбогдох шүүхийн шийдвэрээр түүний барилдах эрх сэргэжээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТОМ АРТАЙ НОВШ !!! ӨӨРӨӨ ГУЙЖ ГУВШИЖ ЗОРИУД МӨНГӨӨР ЗОДОН АВЧ ХЭРЭГЛЭЧИХЭЭД ШИНЖИЛГЭЭ НЬ ЭЕРЭГ ГАРАНГУУТ ЭРГЭЭД БУХАЖ ӨӨРӨӨ ЦЭВЭР АРИУН ЦАГААН МЭТ ҮЛДЭХ ХАМАГ ХОР ХОВ ХУТГАСАН АДГИЙН ШААР !!!
Өсөхбаярыг шүүхээс буруугүй гэсэн юм бол Улсын Гарьд цол нь хэвээрээ юм байна тийүү ? Магалжав аа?.