Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын ерөнхий сайд Катарыг бөмбөгдсөн тухайдаа бахдалтай ярив

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Катар улсыг бөмбөгдсөнөө бахдалтай ярьсан нь шүүмжлэл дагуулж байна. Тэр бямба гарагт /2026.09.05/ олон Израилын “i24NEWS” телевизэд өгсөн ярилцлагадаа Катарыг “дайсагнагч” улс хэмээн тодорхойлжээ. Мөн Нетаньяху “Би Катар руу довтолсон. Дайны үеэр тэднийг бөмбөгдөж, цохилт өгсөн. Тэд ч бас над руу довтолсон” хэмээн Нетаньяху бардамнан байдалтай ярьсан байна.

Израил 2025 оны есдүгээр сарын 9-нд Катарын нийслэл Доха хотод цохилт өгсөн. Тус ярилцлага Дохад цохилт өгсний нэг жилийн ой болохоос хэдхэн хоногийн өмнө цацагджээ. Цохилтын улмаас Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцэж байсан Хамасын таван гишүүн болон Катарын нэг албан тушаалтан амиа алдсан юм.

Катар 2012 оноос хойш Хамасын улс төрийн товчоог улсад нь байрлахыг зөвшөөрч иржээ. Тус улс мэдээлснээр Хамасын улс төрийн товчоог Дохад байрлуулах хүсэлтийг тухайн үед АНУ тавьсан байна. Катар Израилын цохилтыг олон улсын бүх хууль, хэм хэмжээг илт зөрчсөн үйлдэл хэмээн буруушааж байсан юм. Мөн Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед аль-Ансари уг халдлагыг хулчгар дайралт гэж шүүмжилж байжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button