Улс төрийн мэдээ

Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг “Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй” хэмээн үзэж Монгол Улсын иргэний хувиар цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ.

Тэрбээр,

Монгол Улсын иргэн НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Монголын Цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн байгууллагад цагдаагийн улаан погоноос цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж ирсэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан. Одоо гавьяаныхаа амралтад гараад 10 жил болж байна.

Монгол улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүйг хараад үнэхээр хэрээс хэтэрч байна гэж үзэж байна.

Монгол улсын Их Хурлын гишүүн бол төрийн түшээгийн хувиар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх учиртай. Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл эсвэл мэдэгдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй юм. Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй мөн хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хувь хүний боловсрол, ухамсрын төвшинг харуулаад зогсохгүй төрийн институтийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад гүнээ харамсаж байна.

Иймд УИХ ын гишүүн М.Нарантуяа- Нара гэх хүнд ёс зүйн зөрчил гаргаж, нийгэмд ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлж, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул үүнийг таслан зогсоож, дараах хариуцлагыг тооцохыг шаардаж байна.

1. УИХын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нараг чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах,

2. Казах ард түмнээс албан ёсоор уучлал хүсэхийг шаардах,

3. Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, зохих ёсны дүгнэлт гаргах

Хуульт ёс, хүний эрх болон үндэстэн хоорондын эв нэгдлийг дээдлэн,шаардлагагыг хүлээн авч, зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна” гэжээ.

Цагдаанийн хурандаа К.Женисгүл нь 2012-2013 онд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан хууль зүйн ухааны доктор. Мөн Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эр хүн
Эр хүн

За битгий хуцаарай!!! Казах ард түмнээс уучлал гуй ч гэх шиг!!! Монголын газар нутаг дээр байж казак ард түмэн гэж хуцахгүй шүү!!!! Өөрөө үндэс угсаагаар ялгаварлагдан казах ард түмнээс уучлал гуй гээд ярьж байгаа бол зүгээр л зайл!!!!

Зочин
Зочин

Энэ ч өөрөө нэг их цагаахан ч хасаг биш л дээ. Сүхбаатар дүүрэгт ахлах байхдаа илт хувийн ашиг сонирхолтой, Баянөлгийн цагдаагийн даргаар нь очоод бүрэлдэхүүнийг нь жинхэнэ хасагжуулах ажиллагааг хийсэн. Монгол Улсын төсөв, татвар төлөгчдийн зардлаар сурч, Монгол Улсын цагдаагийн байгууллагаас хоолоо олж идсэн байх. Яахаараа уучлал гуйх ёстой юм. Монгол Улсын газар нутаг, үндэсний аюулгүй байдлын талаар хууль тогтоох дээд байгууллагын гишүүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.

zochin
zochin

КАЗАЗХУУД ӨӨРСДӨӨ МОНГОЛЧУУДААС УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ ҮГҮЙ БОЛ ШИНЖААН РУУГАА ЗАЙЛ. КАЗАКУУДЫГ АЖИЛД БИТГИЙ АВ ЮУ Ч БИТГИЙ АВ ТЭДНЭЭС

Зочин
Зочин

Энэ авгай энхийн цагаан тагтаа бишээ аймгийн цагдаагийн даргаар очоод удалгүй хөөгдөөд ирсэн. Сухбаатар дүүрэгт байхдаа олон хүн тамласан даа

Зочин
Зочин

Та нарыг зөв зүгээр байхад чинь гадуурхах үйлдэл хэн ч гаргаагүй шүү. Өөрсдөө монгол хэл мэдэхгүй гэнэ, тэгээд харь улсын далбаа мандуулаад шүтээд 1улсын нутаг дээр өөр улс үүсгэн байгуулах гээд балайраад байгаа чинь үнэн шүү.зүг/р байж чадахгүй бол тонилгоод явуулах амархан шүү...мөрөөрөө байгаарай сүгнүүд минь

Холбоотой мэдээ

Back to top button