Эдийн засгийн мэдээ

Зэсийн үнийн өсөлт 2027 онд үргэлжилнэ

2026 оны энэ сарын байдлаар дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Энэ төлөв байдал ирэх 2027 онд ч мөн хэвээр хадгалагдахаар байна.

Өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр сүүлийн гурван сарын зэсийн үнэ тонн нь 14,500 ам.доллар даваад буй. Оны эхэн үетэй харьцуулахад энэ дүн нь зэсийн үнэ 16 хувиар өссөн дүн юм.

Өсөлтөд юу нөлөөлөв гээд харвал,

  • Томоохон уурхайнуудын олборлолтын хэмжээ буурсан
  • Зэсийн нийлүүлэлтэд эрсдэл үүссэн,
  • АНУ-ын импортын тарифын тодорхойгүй байдал,

Хиймэл оюун ухааны дата төвүүдийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг шалтгаануудыг хэлж болно. Мөн дэлхийн зарим томоохон үйлдвэрлэгч оронд уурхайн олборлолт буурч, нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдсэн нь зэсийн үнийг өсөхөд голлох нөлөөг үзүүлж байгаа талаар Ройтерс онцолжээ.

Урьдчилсан таамгаар зэсийн үнэ ирэх оны 3-р сард гэхэд тонн нь 15,000 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button