НИЙГЭМНийгэм мэдээ

УНТЭ ротоб мэс заслын системийг нэвтрүүлжээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дэлхийн анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, ард иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ хүргэх зорилт тавин ажиллаж байна.  Тэгвэл энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Meerecompany-ийн зохион бүтээсэн “Revo-I” робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, нээлтээ хийжээ. 
Энэ роботыг эмч удирдаж эрхтэнийг ялгах зүсэх, тайрах, оёх гэх мэт нарийн үйлдлүүдийг хийх боломжтой юм.

Олон улсад энэ роботыг урологи боюу шээс бэлгийн замын мэс засалд ашиглаж иржээ. Түрүү булчирхай, бөөрний хорт хавдар, бөөр шээсний замын бусад мэс засалд тус роботыг ашиглан хүний гараас илүү жижиг орон зайд нарийн хөдөлгөөн хийлгэдэг байна. 

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button