НИЙГЭМНийгэм мэдээ

Маргаашаас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэхгүй

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болж байна. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тус түр хязгаарлалтыг цаашид сунгахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцсоноор уг зохицуулалт дуусна. Харин ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 14-нөөс эхлэн энгийн үеийн дугаарын хязгаарлалтын журам хэвийн мөрдөгдөж эхэлнэ.

Журмын дагуу ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд дараах дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй. Тухайлбал,

  • Даваа: 1, 6
  • Мягмар: 2, 7
  • Лхагва: 3, 8
  • Пүрэв: 4, 9
  • Баасан: 5, 0 төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button