Нийгмийн
Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс Алтан цом хүртлээ

Монгол циркийн хөгжлийн төвийн залуу жүжигчид ОХУ-ын Москва хотод алдарт алиалагч Ю.Никулины нэрэмжит циркт жил бүр зохиогддог олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс хүүхдийн насны ангилалд "Алтан" цом хүртлээ. Монгол циркийн хөгжлийн төвийн залуу жүжигчид 2026 онд дөрвөн олон улсын тэмцээнд оролцож гурван алт нэг хүрэл цом хүртэжээ. Дасгалжуулагч багшаар Ц.Сэлэнгэ, Ч.Урангоо нар, найруулагчаар Д.Чёрнов, бүжиг дэглээчээр Е.Павел нар ажиллажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баяр хүргье. Цирк тохьтой үзээгүй хорь гаруй жил боллоо. Эх орондоо цирк үзэх юмсан...
" ... 2026 онд ДӨРВӨН олон улсын тэмцээнд оролцож ..." гэснийг ОЛОН УЛСЫН ДӨРВӨН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ... гэж бичсэн бол дээр байлаа. ХҮРТЭЖЭЭ биш ээ, ХҮРТЖЭЭ.