НИЙГЭМ

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

Баянзүрх дүүргийн 38-р хороо, болон 68-р сургууль, 304-р цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийлээ.

Хяналт шалгалтын хүрээнд сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийслэлийн Хяналт шалгалтын газраас есдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн.

Уг албан шаардлагын хэрэгжилтийг шалгах зорилгоор 14 хоногийн дараа гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зарим аж ахуйн нэгж албан шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогджээ. Илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button