УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Ганбат: Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан сэргэлт холбооноос нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр (2026.09.21) УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоор ирэхдээ хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан сэргэлт холбооноос нэр дэвшихээ мэдэгдэв.

Тэрбээр “Манай Ардчилсан сэргэлт (АС) холбоо УИХ-ын 10 гаруй гишүүнтэй. Үндэсний бодлогын хороонд 100 гаруй гишүүнтэй. Уламжлал, шинэчлэлийн хослол болоод ардчиллыг дээдэлсэн холбоо байгаа. Манай холбооны гишүүд намайг ирэх жилийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргасан. Энэ саналыг би хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа” гэлээ.

Саяхнаас АН-ынхан дотроо хоёр хуваагдсан нь МАН-ын захиалгатай гэдэг яриа гарах болсон. Үүнийг батлах мэт АН доторх нэг фракц болох Ардчилсан сэргэлт холбооноос УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээ ил тод зарлав. Ардчилсан сэргэлт холбооныхныг МАН-ын бүлгийн 38-ын талтай илүү ойр гэгддэг бөгөөд тэд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Д.Ганбатыг захиалсан байх магадлал өндөр.

Юутай ч Д.Ганбат гишүүн өнөөдрийн мэдээлэлдээ “УИХ-ын гишүүн ард түмэндээ амлалт өгч сонгогддог. Ард түмний элч төлөөлөгч болж тангараг өргөдөг. Намууд ч гэсэн Монголын ард түмний амьдрал ахуйг сайжруулна гэсэн мөрийн хөтөлбөртэй ордог. Өнөөдрийн хувьд дэлхий нийтээрээ  хямралын байдалтай, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон байна. Хоёр гурван ч газар нефтийн гацаатай, дайн байлдаантай нөхцөл байдалд байна. Ийм хүнд үед Монголын ард түмэн болоод гишүүд эвтэй, эв нэгдэлтэйгээр даван туулах ёстой" гэдгийг онцлоод чуулганы үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, гишүүд ажлаа хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлээд, чуулганы ирцэнд өөрөө АН-аас ганцаараа ороод буй юм.

Түүнчлэн “Эрх баригч намын Ерөнхий сайд нь авлига гэмт хэрэгтэй тэмцье, хариуцлага тооцъё гэж байна. Үүнийг дэмжинэ. Манай нам ч гэсэн авлига, хулгай, гэмт хэрэг хийдэг хариуцлагагүй байдлаасаа салах цаг болсон гэж үзэж байна. Алийн болгон ингэж явах вэ дээ, улс орноо бодоцгооё” хэмээв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Энхээ
Энхээ

Ийм тэнэгдүү юм ярьдаг хүн ерөнхийлч болохгүй байлшүй

Холбоотой мэдээ

Back to top button