Сургуулийн засвар, дотуур байрны тендерт давуу байдал олгосон хоёр албан тушаалтанд ял оноожээ

Ховд аймгийн нэгэн сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Э, тус сумын Засаг даргын Тамгын газрын албаны дарга Г.М нар сургуулийн засвар тохижилт болон дотуур байрны паркетан шал солих ажлын тендерт бусад оролцогчийн материалыг хянан үзэлгүйгээр хоёр компанитай гэрээ байгуулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогджээ.
Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 2-нд сургуулийн засвар тохижилтын ажлын гэрээг “Б...” ХХК-тай, мөн сарын 9-нд дотуур байрны паркетан шал солих ажлын гэрээг “М...” ХХК-тай байгуулсан байна.Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс Д.Э, Г.М нарыг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүрд нь нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.
Прокурорын байгууллага 2026 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 580 хүнд холбогдох 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.