Булган аймгийн Орхон суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин илэрлээ
Булган аймгийн Орхон сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр Байшинтын ам гэдэг газарт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан Булган сумын Онцгой комисс 2026 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт хуралдлаа. Хурлаар халдварт өвчин сумын нутаг дэвсгэрт нэвтрэх, тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Сумын Онцгой комиссоос иргэд, малчдад мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөх, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, малд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг анхааруулж байна.
Иргэн бүр сонор сэрэмжтэй байж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хариуцлагатай оролцохыг уриалж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.