288 мянган тонн дизель тээвэрлэсэн ОХУ-ын долоон хөлөг АНУ-ыг зорин явж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон ОХУ-ны эсрэг олон жилийн турш хэрэгжүүлсэн хоригийг энэ сарын эхээр өөрчилсөн. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцож дизель түлш худалдан авахаар болсон юм.
Энэхүү шүүмжлэл дагуулсан гэрээний хүрээнд эхний ээлжийн 288 мянган тонн орчим дизель түлш тээвэрлэсэн долоон хөлөг ОХУ-аас АНУ-ыг зүглэн явж байгаа аж. Гэвч уг тээвэрлэлт хууль ёсны эсэхтэй холбоотой улс төрийн маргаан дэгдсэн тул хөлгүүд ачаагаа буулгаж чадах эсэх нь тодорхойгүй байна.
Хөлгүүдийн хөдөлгөөнийг “Greenpeace” байгууллага хянаж байгаа аж. “Greenpeace Ukraine”-ий эрчим хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн Шон Берни хөлөг онгоцнуудын байршлыг газрын зураг дээр тогтоох боломжтой болсон байна. АНУ-ын Конгресс эсвэл орон нутгийн эрх баригчид эдгээр ачилтыг зогсоох ёстой гэж тэр хэлжээ.
Тэрбээр “ОХУ-ын Украинд хийж буй жигшүүрт дайных нь төлөө шагнахын оронд илүү хатуу хориг арга хэмжээ авах шаардлагатай. Эдгээр хөлгийн ачилтыг зогсоох боломжтой” гэж хэлсэн байна.
ОХУ АНУ-д нийт 1.8 сая тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон юм. Эхний ээлжид 300 мянган тонныг нэн даруй нийлүүлнэ. Уг тохиролцоог хэрэгжүүлэх боломж олгохын тулд Трамп ОХУ-ын тавьсан хориг арга хэмжээг зургаан сарын хугацаатай түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
Долоон хөлгийн нэг болох Taurus АНУ-ын эрэгт ихээхэн ойртож иржээ. “Greenpeace” байгууллага хөлгүүдийн байршлыг хянаж эхлэх үед таван онгоц нь Их Британийн ойролцоо явж байсан юм.
Хөлгүүд АНУ руу дизель тээвэрлэж байх хооронд Украины Днипро хотын хөл хөдөлгөөн ихтэй төмөр замын буудал дроны цохилтод өртөж 14 хүн амиа алдсан байна. Мөн Чернигов, Кременчук хотуудад цохилтын улмаас таван хүн амиа алджээ.
Эх сурвалж: The Guardian













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.