Улс төрийн мэдээ
Яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн Т.Даваадалай хуралд оролцсон ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа

6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон Т.Даваадалай Нийслэлийн МАН-ын Бага хуралд оролцлоо.
Хурал Х.Нямбаатар тайлангаа тавьж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад Б.Пүрэвдагвыг тэргүүлэгчдээс нь нэр дэвшүүлсний дагуу тэрбээр Бага хуралд илтгэл танилцуулж, хуралд оролцсон 480 гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан, одоо дүнг нэгтгэж буй юм.
Санал хураалтын дараа Хотын даргын орлогч асан Т.Даваадалайгаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчид тодруулга авах гэсэн боловч тэрбээр татгалзлаа.
Түүнийг
- Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
- Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,
- Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцлөөр яллагдагчаар татан, цагдан хорьж байв.
Нийт 83 хоног хоригдоод, суллагдсан байдаг. Энэ хугацаан дахь хэргийн өрнөлийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.