Статистик | 2024 оны аравдугаар сард 6.6 хувьтай байсан инфляц өдгөө хоёр дахин нэмэгдэж, 13.4 хувьд хүрэв

Үнийн өсөлтөд дарлуулсан өдөр хоногууд үргэжилсээр. Инфляцын түвшин 2024 оны аравдугаар сард 6.6 хувьтай байсан бол өнгөрсөн жил 9.2 хувь, энэ оны аравдугаар сард 13.4 хувь болж тасралтгүй өссөөр байна. Үнийн өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.2 нэгж хувиар өссөн бөгөөд улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар (16.0%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (32.8%) тус тус нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
2026 оны аравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 11.0 хувиар тус тус өссөн байна. Аравдугаар сард Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 17.2 хувь, Хангайн бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 11.5 хувь, Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 25.1 хувь, Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 13.4 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.