Уул уурхайн салбар дахь тоосжилт, түүний нөлөөлөл, эрүүл хөдөлмөрийн орчны талаар хэлэлцлээ
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Тоосыг бүү тогтоо” уул уурхайн салбарын ажилтнуудын II зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөн нь уул уурхайн салбар дахь тоосжилт, түүний дам нөлөөний өнөөгийн нөхцөл байдал, түүнээс үүдсэн мэргэжлээс шалтгаалах өвчлөл, тоосжилтын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбогдох бусад асуудлын талаар төр засаг болон олон нийтэд хүргэж, нийгмийн түншлэлийн хүрээнд талууд хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой аж.
“Тоосыг бүү тогтоо!” зөвлөгөөнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын ажилтнуудын төлөөлөл оролцож, нийт 150 гаруй хүн оролцсон байна.
Зөвлөгөөнд уул уурхайн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Австрали улсын Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчид болон нарийн бичгийн дарга Броди Брункер илтгэл тавьж, хэлэлцүүлэгт панелистаар оролцож буйгаараа онцлог боллоо.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.