Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ
20 жилийн өмнө буюу 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсын цагдаагийн алба хаагчийн гарт амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу охиноо алдсан цагаас өнөөдрийг хүртэл хэргийн үнэнийг тогтоолгохын төлөө тууштай тэмцэж ирсэн.
Тэгвэл 20 жилийн дараа Монгол Улсаас Малайзад албан ёсны шаардлага хүргүүлж, "Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Г.Занданшатар Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуугийн Малайзын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр тэрбээр "Өнөөдөр би эцэг хүний хувиар Малайзын шүүх Ш.Алтантуяа агсны хэргийг үнэн шударгаар шүүж өгөхийг хүсэж байна. Түүний аав охиноо онц хэрцгийгээр алдсан шаналалыг 20 жил тээж явна. Ээжийгээ алдах үедээ Ш.Алтантуяагийн хүү дөнгөж гурван настай байсан. Хүү нь 15 нас хүртлээ гэртээ ээжийгээ ирэхийг хүлээсээр харамсалтайгаар нас барсан" гэлээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.