Гадаад мэдээДЭЛХИЙ

“Nvidia”-гийн ТУЗ Хятадын тагнуултай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх захирлаа хэрхэхээ хэлэлцэж байна

Дэлхийд зах зээлийн үнэлгээгээрээ хоёрт жагсдаг, хиймэл оюун ухааны салбарын аварга “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг “Megaspeed” компанийн захирал байсан Алис Хуанг нэртэй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. АНУ-ын албан тушаалтнуудыг Алисыг Бээжинд мэдээлэл дамжуулж, тагнуул хийсэн гэж дүгнэж байгаа юм.

Энэ мэдээлэл гарсны улмаар “Nvidia” компани Жэнсенг шалгаж эхэлсэн билээ. Мөн АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо түүнийг шалгах болсон. Тэгвэл “Nvidia”-гийн ТУЗ Жэнсенг гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь буулгах эсэх талаар хуралдаж байна гэж эх сурвалжууд “Reuters” агентлагт хэлжээ.

Хурал эхлэхээс өмнө “New York Times” сонин мэдээлэхдээ Жэнсен “Nvidia”-д удирдах албан тушаал хашдаг эмэгтэйтэй мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэсэн байна. Тодруулбал “Nvidia”-гийн эрүүл мэндийн салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Кимберли Пауэллтай харилцаа үүсгэж байсан гэж тус компанийн таван эх сурвалж “New York Times”-д хэлсэн аж.

“Nvidia” ням гарагт мэдэгдэл хийхдээ ТУЗ-ийн гишүүд Жэнсенд итгэж буйгаа илэрхийлсэн юм. Тэгвэл хэдхэн хоногийн дотор эрс эргэж, түүнийг ажлаас нь чөлөөлөх эсэх талаар хуралдаж эхэллээ. “Nvidia”-гийн дүрэмд зааснаар Жэнсенийг шалтгаан болон шалтгаангүйгээр албан тушаалаас нь чөлөөлөх боломжтой байдаг аж. Ингэхийн тулд ТУЗ-ийн олонх түүнийг чөлөөлөх шийдвэр гаргах шаардлагатай юм.

“Wall Street Journal” сонин мэдээлэхдээ, ТУЗ Жэнсенг ажлаас нь чөлөөлөхөөр төлөвлөж байна гэжээ. Тус мэдээ нийтлэгдсэний дараа “Nvidia”-гийн хувьцаа найм орчим хувиар буурсан байна. Ингэснээр “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 600 тэрбум ам.доллароор буурлаа.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button