НИЙГЭМНийгэм мэдээ

Үхрийн цул мах өмнөх долоо хоногоос ₮854 өсөж ₮34,442 болжээ

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, нийслэлд үхрийн цул мах килограмм нь 34422 төгрөг, үхрийн ястай мах 29690 төгрөг, хонины ястай мах 24368 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Харин хүнсний ногооны хувьд дотоодын төмсний үнэ 2310 төгрөгт хүрсэн бол өндөг 627 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2529 төгрөгийн үнэ хүрэв. Шатахууны үнийг авч үзвэл, АИ-92 автобензин литр тутам нь 3592 төгрөг, дизель түлш 5700 төгрөгийн үнэтэй байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button