Трамп Путин, Ши Жиньпин нартай уулзахдаа цөмийн зэвсгийн сэдвийг хөндөнө
Ирэх долоо хоногт Шэньжэн хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) чуулга уулзалт болно. Тус уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзалт төлөвтэй байгаа юм.
Цагаан ордон баасан гарагт /2026.11.13/ мэдэгдсэнээр Трамп Путин, Ши Жиньпин нартай уулзахдаа цөмийн зэвсгийг бууруулах асуудлыг хөндөх болно гэжээ. Тодруулбал Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Оливиа Уэйлс “Ерөнхийлөгч дэлхий даяар цөмийн зэвсгийг бууруулах талаар хэлэлцэх болно. Ерөнхийлөгч Трамп цөмийн зэвсэг тархахыг маш аюултай гэж үздэг” хэмээсэн байна. Түүний хэлснээр уулзалт ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2026.11.19/ уулзалт болох аж.
БНХАУ-ын хувьд цөмийн зэвсгийн хамгийн их нөөцтэй АНУ, ОХУ-тай энэ сэдвээр хэлэлцэх гэсэн оролдлогуудыг хүлээж авахаас татгалзсаар ирсэн юм. Трампын захиргааны ахлах албан тушаалтан “Ямар нэгэн тохиролцоонд хүрнэ гэх хүлээлтгүй байгаа. Энэ бол Хятадын хувьд хэцүү сэдэв. Гэхдээ Хятад одоо томчуудын ширээний ард сууж, насанд хүрсэн хүмүүсийн түвшинд нухацтай асуудлуудын талаар бодитой ярилцах цаг нь болсон гэж бид үзэж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.