НИЙГЭМНийгэм мэдээ

Сайжруулсан түлшний 14 хоногийн хэрэглээг нэг дор өгөхөөр судалж байна

Тавантолгой Түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнөөдөр /2026.11.14/ агуулах болон борлуулалтын хамгийн өндөрлөг, алсын цэгүүдэд ажиллаж байна. Тавантолгой Түлш ХХК-ийн борлуулалтын 448 цэгээс хамгийн өндөрлөг нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрладаг.

Цас орж, халтиргаа гулгаа үүссэн үед тус цэгт тээврийн машин очиход хүндрэл үүсдэг учраас нөөц үүсгэн, одоогоор 29 тонн түлшний үлдэгдэлтэй байна. Мөн Баянгол дүүргийн 10, 23 дугаар хорооны борлуулалтын цэгүүдэд очиж, түлшний чанар, хүртээмжийн талаар борлуулагч нартай ярилцжээ.

Иргэдийн зүгээс түлшний хэмжээ, чанарын хувьд гомдол саналгүй ч долоо бус 14 хоногийн хэрэглээгээ нэг дор авах хүсэлт тавьдгийг борлуулагч нар хэлж байна. Энэ талаар гүйцэтгэх захирал С.Даваасүрэн "дотоодын тээвэр болон түлшний хангамжийн тооцоолол хийж, 12 дугаар сараас 14 хоногийн хэрэглээг бөөнд нь өгөхөөр судалж байна" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button