Нөмрөгийн ДЦГ-ын экосистемд учирсан хохирлыг тооцсон, хуулийн байгууллагад шилжүүлнэ

Нөмрөгийн ДЦГ-ын экосистемд учирсан хохирлын тайланг танилцуулж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн 2026 оны 2 дугаар хуралдаан болж байна.
Тус хуралдаанд БОУАӨЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газар, Усны газар мөн Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид, Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд танхим болон цахимаар оролцож байна.
Хуралдааны үеэр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлыг тооцохоор ажилласан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд боловсруулж дуусгасан талаар танилцуулж, тайлангаа хэлэлцүүлж байна. Хохирлын тайланг Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Ой, хээрийн түймрийн хохирол тооцох журам” болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны хамтарсан тушаалаар баталсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу боловсруулжээ.
Одоо тус тайлан болон холбогдох материалыг хуулийн байгууллагад шилжүүлнэ. Улмаар эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзвэл, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч томилуулах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилнэ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.