Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлаар Япон Улсын Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Элчин сайдын яам болон ЖАЙКА-гийн төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний тайланг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд одоогоор шалгалтын шатанд байгааг мэдээлэв. Хохирлын үнэлгээг эцэслэн баталгаажуулах ажил үргэлжилж байна.
Мөн түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, зэрлэг амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийн нөөц болон өвөлжилтийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр мониторинг, судалгаа зохион байгуулж, богино, дунд, урт хугацааны нөхөн сэргээлтийн арга хэмжээг төлөвлөхөөр ажиллаж байна.
Б.Гэгээ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.