236 мянган хүүхэд эрт илрүүлэгт хамрагджээ

2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт 236 853 суралцагч хамрагдсан нь зорилтот бүлгийн нийт хүүхдийн 83.2 хувийг эзэлж байна.
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн явц, үр дүнг хэлэлцэх салбар дундын хамтарсан ажлын хэсгийн ээлжит уулзалт болжээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцож, цэцэрлэг, сургуульд суурилсан хүүхдийн эрт илрүүлэх үзлэгийн хэрэгжилт, үр дүн болон цаашдын арга хэмжээг хэлэлцсэн байна.
Мөн хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, холбогдох зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад E-Mongolia системээр дамжуулан шуурхай хүргэх, салбар дундын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлгийн явцад тогтмол мониторинг хийх удирдамжийг батлан хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.