С.Бямбацогт: Үндэсний эв нэгдлийг хангах чиг үүргээ баримталж, хууль дээдэлж ажиллана

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдсөн учраас Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэхээр болсон. Өнөөдөр (2026.11.20) монгол хасбуу төрийн тамгыг гардан авсан даруйдаа тэрбээр 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлэв.
Парламентын С.Бямбацогтын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай улстөрчдийн тоонд нэрлэгдэж байсан юм. Харин тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд товч ярилцлага өгөхдөө "Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ урьд нь ч хэлж байсан, одоо ч хэвээрээ. Одоо бид төрийн түшээд бид улстөржиж, талцаж хуваагдахгүй, ард иргэдээ амгалан тайван амьдруулах нь чухал байна. Үндэсний эв нэгдлийг хангах чиг үүргийнхээ хүрээнд үүнийг баримталж ажиллана" хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх тохиолдол анх удаа гарч байгаа учраас цаашид хэрхэн ямар зохицуулалтаар хоёр институцийн удирдлагын үүргийг хавсран гүйцэтгэх тухайд Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу ажиллах болно гэдгээ мөн С.Бямбацогт хэлсэн юм.
Г.САНСАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.