Майк Шаравжамц Монголын шигшээ багт нэгдэнэ

Монголын сагсан бөмбөгийн тамирчин Майк Шаравжамц энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах FIBA-гийн Азийн цомын 2029 оны урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудад Монголын шигшээ багийг төлөөлөн оролцохоор болжээ.
Тэрбээр эх орондоо болох эдгээр тоглолтод Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөх юм.
Тоглолтууд Монголын шигшээ багийн хувьд чухал сорилт болох бөгөөд хоёрдугаар тойрогт хэсгийнхээ шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарсан тохиолдолд 2029 оны Азийн цомын үндсэн урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй болно.
Майк Шаравжамц эх орныхоо талбайд шигшээ багийнхаа өмсгөлтэй тоглож, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ур чадвараа харуулах гэж буй нь энэ удаагийн тэмцээний онцлох үйл явдлуудын нэг юм.
Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь:
- 11 дүгээр сарын 26 — Монгол vs Индонез
- 11 дүгээр сарын 27 — Хонконг vs Монгол
- 11 дүгээр сарын 29 — Монгол vs Малайз
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.